Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Байгаль орчин
2025.07.22 12:17
368
Нутгийн ихэнх хэсгээр царцааны хэт олшролтой байна
УЦУОШГ-аас царцааны ажиглалтын тойм мэдээллийг танилцууллаа. 
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэст ирүүлсэн царцааны тархалт, нягтшилын 1х1 метр талбайн 2025 оны 7 дугаар сарын 20-ны мэдээгээр ихэнх нутгаар Сибирийн царцаа ажиглагдсан ба Ховдын Чандмань, Манхан, Завханы Цагаанхайрхан, Говь-Алтайн Халиун, Баянхонгорын Гурванбулаг сумдын нутгаар царцааны хэт олшролттой байна.