Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.07.22 16:11
437
Мөнгөө өсгөх зорилгоор телеграммаар үл таних этгээдтэй холбогдож 13 сая төгрөгөө залилуулжээ
Телеграмм аппликейшнээр дамжуулан залилагдсан иргэдийн дуудлага мэдээлэл удаа дараа бүртгэгдсээр байна. Өчигдөр /2025.07.22/ энэ төрлийн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Э нь мөнгөө өсгөх зорилгоор телеграмм апплейкшнээр дамжуулан нэр бүхий хаягтай холбогдож хоёр удаагийн гүйлгээгээр нийт 13.730.000 төгрөгийг бусдын данс руу шилжүүлэн залилуулсан байна.
Иймд энэ төрлийн гэмт хэргийн зар мэдээлэл фэйкбүүк, инстаграмм, телеграмм зэрэг платформуудад их байгаа тул иргэд Та бүхэн мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, сайтар нягтлан, үл таних хүнд мөнгө шилжүүлэхгүй байхад анхаарахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.