Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, УИХ-ын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Бүгд Найрамдах Киргиз Улсын Өндөр Технологийн Паркийн үйл ажиллагаатай танилцлаа.
Бүгд Найрамдах Киргиз Улсын Өндөр Технологийн Парк (High Technology Park – HTP) нь бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд IT, дижитал технологийн инновацийг хөгжүүлэх, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, залуу стартапуудыг дэмжих зорилгоор байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 10 гаруй жил амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа юм. 10,000 м² талбайг хамарсан орчин үеийн байгууламжтай. Энэ нь ажлын байр, конферецийн танхим, лабораториуд, үйлдвэрлэлийн талбай зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулах боломжийг олгодог байна.
Тус компанийн орлого нь 2013 онд 3 сая доллар байсан бол 2020 онд 15 сая долларт хүрчээ. Экспортын зах зээлд амжилттай нэвтэрч, бүтээгдэхүүн нь АНУ, Казахстан, ОХУ, Их Британи, Япон зэрэг 30 оронд экспортлогдож байна. Хятад, Шанхай, Казахстан зэрэг улс орнуудтай технологийн салбарт хамтран ажиллаж байна. Энэ нь олон улсын зах зээлд нэвтрэх, Киргизийн технологийн салбарыг дэлхийд танигдах боломжийг бий болгодог юм.
Мөн хамтрагч компани, хувь хүмүүст зориулсан татварын тусгай дэглэм бүхий таатай орчныг бүрдүүлсэн байна.
Үүнд:
Өнөөдрийн байдлаар 380 гаруй компани, 2500 гаруй ажилтан Өндөр Технологийн Паркийн хүрээнд ажиллаж байна. Ингэхдээ төр–хувийн хэвшлийн түншлэл, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа тэлж, шинэлэг бизнесийг төрүүлэх, тогтвортой өсөлтийг хангах замаар Киргиз Улсын технологийн салбарын тэргүүлэгч тоглогчдын нэг байж, амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус чиглэл дэх хоёр улсын хамтын ажиллагааны боломж:
Өндөр технологийн хөгжилд хамтран ажиллахад хамгийн чухал нь сургалт, мэргэжилтнүүдийн солилцоо юм.