Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.07.23 12:00
1779
Фэйсбүүкээр танилцсан эмэгтэйнхээ амь насыг нь хохироожээ

Энэ оны 7-р сарын 18-ны 23:00 цагийн орчимд эмэгтэй хүн зодуулсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 36 настай эрэгтэй фэйсбүүкээр танилцсан 25 настай эмэгтэйтэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, маргалдсаны улмаас амь насыг нь хохироосон нь тогтоогджээ. 

Тус хэргийн Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.