Олон улсын Физикийн 55 дугаар олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медалийн болзол хангаж, медальт байранд шалгарсан амжилтыг үзүүллээ.
-Гүрбазарын Батбаяр (МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль 12-р анги) МӨНГӨН МЕДАЛЬ
-Эрхэмбаярын Ичинбат (МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль 11-р анги МӨНГӨН МЕДАЛЬ
-Мөнхтулгын Мөнх-Оргил (1 дүгээр сургууль, 11-р анги) ХҮРЭЛ МЕДАЛЬ
-Ганболдын Азжаргал (Сант сургууль, 12-р анги) ХҮРЭЛ МЕДАЛЬ
-Дэлгэрсайханы Энхтөгс (Абсолют-Элит сургууль, 11-р анги) ХҮРЭЛ МЕДАЛЬ тус тус хүртлээ.
-Г.Мөнхбаяр, МУИС-ийн Физикийн тэнхимийн багш, доктор, дэд профессор
-М.Отгонбаатар, МУИС-ийн Физикийн тэнхимийн багш
-Ц.Гантөмөр, МУИС-ийн Физикийн тэнхимийн багш, доктор, профессор
-Я.Мөнхсайхан, МУБИС-ийн багш, доктор
-Н.Оюунчимэг, НЕБ-ын 1-р сургуулийн багш
-Б.Булгамаа, МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн багш
-Г.Буянхишиг, МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн багш
Шагнал гардуулах үйл ажиллагаа маргааш буюу 08 дугаар сарын 24-ний өдөр Монголын цагаар 20:00 цагт зохион байгуулагдана.