Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.07.24 16:33
1752
Бага насны хүүхэд хулгайлахыг завдсан 30 орчим насны эрэгтэйг эрэн сурвалжилж байна

Цагдаагийн байгууллагад өнөөдөр 12:30 цагийн орчимд Дархан сумын 9 дүгээр багийн нутагт байх орон сууцны байрны гадна 30 орчим насны эрэгтэй хүн 4-5 орчим насны охин хүүхдийг авч явах гээд хоргоогоод гараас нь хөтөлж явж байгаад хүүхдээ орхиод зугтаачихлаа” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулж 30 орчим насны эрэгтэйг эрэн сурвалжилж байна. Тус хэргийн талаар эргэн мэдээллэх болно.