m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.21 06:58
984
Тасалгааны цэцэг ургуулдаг эмэгтэйчүүддээ зориулж байна

Гэртээ тасалгааны цэцэг ургуулдаг эмэгтэйчүүддээ энэ удаагийн зөвөлгөөг бэлтгэлээ. Бидний бэлтгэсэн зөвөлгөөг анхааралтай уншсанаар цэцгээ хэрхэн арчлах  талаар мэдлэг олж авах болно. Тасалгааны ургамал навчаараа амьсгалж, мөн гэрэл дулааныг хүлээн авч байдаг. Энийг зарим хүмүүс огт мэддэггүй бөгөөд тасалгааны цэцгэнд ус бордоо байхад л сайхан ургана гэсэн буруу ойлголттой байдаг аж.

Ер нь тасалгааны ургамал нь хязгаарлагдмал битүү орчинд салхи агааргүй , шороо тоостой орчинд байдаг учир бид навчийг нь цаг тухай бүр нь цэвэрлэж өгч байх нь зүйтэй юм. Тасалгааны цэцгийн навчин дээр тоос шороо, тос, агаарын бохирдолоос үүссэн янз бүрийн хог гэх мэт зүйлс тогтсон байдаг. Харин үүнээс болж нарны гэрлийг хангалттай хүлээн авч шим тэжээлээ авч  чаддагүй учир ургалт өсөлт нь мууддаг юм байна шүү хатагтай нараа.  Онгон байгальд ургаж мод бут цэцэгсийн навчсыг борооны ус, салхи буюу байгаль өөрөө цэвэрлэдэг гэнэ. Хэрвээ эмэгтэй та өөрийн тарьж буй цэцэгсээ онгон байгальд байгаа мэт цэвэр үзэмжтэй байлгаж цэцэгсээ сайхан ургуулахыг  хүсвэл доорх зөвлөгөөг уншаарай.

Чийгтэй зөөлөн цаас эсвэл чийгтэй зөөлөн даавуугаар навчыг цэвэрлэж болно. Ингэхдээ зүүн гараа навчин доогуур оруулан барьж баруун гараараа навчны уг талаас гадна  тал руу зөөлөн арчиж тоосыг нь  авна.Дотор гадна тал хоёрыг нь заавал хамт цэвэрлэнэ шүү гэдгийг битий мартаарай. Энэ цэвэрлэгээ нь Сараана, Луу мод гэх зузаан өргөн навчтай цэцэгсийг цэвэрлэхэд тохиромжтой арга юм.

Хурц үзүүртэй болон өргөстэй навчсыг цэвэрлэхдээ савханд чийгтэй цаас эсвэл зөөлөн даавууг ороож резинээр бэхлэн цэвэрлэнэ. Жижиг эмзэгхэн навчыг чийгтэй хөвөнгөөр зөөлөн арчиж цэвэрлэнэ. Энэ төрлийн цэцэгс Угсаргана гэх өргөст навчтай кактусын төрлийн ургамлууд багтана.


Кактусыг цэвэрлэхдээ зөөлөн үстэй сойз ашиглаж цэвэрлэнэ. Өргөстэй үзүүртэй навчыг зөөлөн үстэй бийрээр цэвэрлэх нь тохиромжтой байдаг. Кактус болон шүүслэг ургамлын тоос цэвэрлэхэд илүү амархан байдаг. Их удаж хатсан тоос шороог шүдний чигчлүүр ашиглан цэвэрлэж болно.

Навчинд нь ус хүргэж болдоггүй баримгана, нил гэх мэт навчин дээрээ үстэй цэцгийн навчыг цэвэрлэхдээ усан будгийн зөөлөн үстэй бийр, эсвэл нүүрний энгэсэг түрхдэг зөөлөн парлоноор цэвэрлэж болдог. Мөн үл ялиг чийгтэй парлон болон зөөлөн даавуугаар арчиж болно. /эдгээр цэцгийн навчинд ус хүрвэл амархан харлаж мууддаг гэдгийг анхаар/Цэвэрлэх үедээ болгоомжтой цэвэрлэхгүй бол эдгээр цэцгийн навч,иш их эмзэг амархан хугардаг гэдгийг анхаараарай. Тоос цэвэрлдэг өдөн цэвэрлэгчээр цэвэрлэж мөн болно.


Бөөгнөрөн өтгөн ургасан ургамлыг навчыг шүршүүрийн зөөлөн усаар угааж болдог. Ойм, удамбор, далдуу мод гэх мэт цэцэгсийн навчсыг шүршүүрийн зөөлөн усаар цэвэрлэх нь хялбар байдаг. Угаахдаа шүршүүр дороо тавиад савтай нь эргүүлэн угаана. Эдгээр цэцэгст  ficus, palms, ivy, citrus, coffee, ferns,  spider plant орно. Харин кактус болон шүүслэг ургамал, навчин дээр нь ус хүргэж болдоггүй баримгана, нил гэх мэт цэцэгсийг  шүршүүрээр угааж болохгүйг анхаараарай.

Жижиг цэцэгсийн навчыг тосгуурт угаах нь тохиромжтой байдаг. Гал тогооны өрөөний цоргондоо шүршүүр угсарч угааж болно.