Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.07.25 12:23
995
Сүүлийн нэг жилийн хугацаанд хар тамхи хэрэглэсний улмаас 10 хүн нас барж, 204 этгээд ял авчээ

Цагдаагийн байгууллагад сүүлийн нэг жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт эмтэй холбоотой 254 хэрэг бүртгэгдэж, 221 сэжигтэй этгээдийг холбогдуулан шалгасан байна. 

Дээрх гэмт этгээдийн 197 нь эрэгтэй, 27 нь эмэгтэй байсан бол насны хувьд 13-56 насныхан байжээ. 

Харин хар тамхи хэрэглэсний улмаас 10 хүн нас барж, 204 этгээд ял шийтгэл эдлэн хоригдож байна. Энэ хугацаанд 5 тэрбум 201 сая төгрөгийн өртөг бүхий 85.334 хүн нэг удаа мансууруулах хэмжээний сэтгэцэд нөлөөт бодис хураан авч, хууль бус эргэлтийг таслан зогсоожээ.