Хэрэгт холбогдогчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж, хэргийг энэ оны 07 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын газарт хүргүүлсэн байна. Иймд иргэд та бүхэн залилах гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд ямар ч тохиолдолд цахим орчин дахь аливаа мэдээлэл, тэр дундаа санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой зар, сурталчилгаанд болгоомжтой, хянуур хандахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.