Сэжигтэн (яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцаагүй байгаа) Б.Амарсайхантай өмгөөлөгчөөр нь дамжуулан цагдаагийнхан холбогдсон бөгөөд “Нэн даруй буцаж ирэхийг шаардаж, эрх зүйн байдал нь өдөр ирэх бүрд дордож байгааг сануулжээ”.
Цагдаагийн байгууллага Б.Амарсайханыг олон улсад эрэн сурвалжилж буй зар мэдээллийг Интерполын улаан буланд байршуулах хүсэлтээ энэ сарын 24-нд өгсөн байна. Харин прокурорын зөвшөөрөл гарсан даруйд уг зар нийтлэгдэх аж.
Харин Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нар 30 хоног цагдан хорих шийдвэр гараад байгаа юм.