Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах “Шанддов” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Шанддов” ХХК нь 1200 га эргэлтийн талбайд газар тариалан, хүлэмжийн аж ахуй, мал аж ахуй болон хүнсний боловсруулалт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Ингэхдээ 12 төрлийн жимс жимсгэнэ, хүнсний ногоо, малын тэжээл зэргийг тариалж дотоодын хүнсний ногооны хэрэгцээг хангахаас гадна органик бүтээгдэхүүнийг экспортод гаргах зорилготой юм.
Мөн орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан хөрсний дулааныг ашиглах дөрвөн улирлын нарлаг хүлэмж, автомат үр суулгагч, бордоо шүршигч зэрэг олон үйлдэлт тоног төхөөрөмж нэвтрүүлсэн нь эрүүл, органик хүнс үйлдвэрлэх боломжийг бүрдүүлдэг байна.
Тус аж ахуй нь шинжлэх ухаан, технологид суурилсан ухаалаг хөдөө аж ахуйг хөгжүүлэх зорилгоор эрдэмтэн, судлаачид бүхий Эрдмийн зөвлөл ажиллуулж, технологийн инновац нэвтрүүлдгээрээ онцлог юм.”Шанддов” ХХК нь эрчимжсэн мал аж ахуйг нэгтгэсэн кластер хэлбэрээр хөгжүүлж байна.
Үүнд: