Ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг өнөөдөр (2025.08.04) эхэллээ. Өнөөдөр аж үйлдвэр, эрдэс баялаг, хот байгуулалт, орон сууцжуулалт, зам тээвэр, эрчим хүч, цахим хөгжил, харилцаа холбоо гэсэн таван салбарын хэлэлцүүлэг болно.