Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд нийт 74 км авто замыг засаж, шинэчлэх ажлын хүрээнд энэ удаа Доржийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Хил хамгаалах ерөнхий газрын хойд уулзвараас Монелийн уулзвар хүртэлх авто замыг хааж, засвар хийнэ. Засварын хүрээнд өнгө асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажил хийж гүйцэтгэх юм байна.
Замыг өнөөдөр /2025.08.04/ 23.00 цагаас хааж, наймдугаар сарын 7-ны 06.00 цагт нээнэ. Иймд иргэд, жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг сануулъя.