m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2025.08.04 13:29
1548
Эбо: Киноны зураг авалтын бичлэгээс алдагдаж, төөрөгдөл үүсгэжээ

Цахим сүлжээнд “Vandebo” хамтлагийн дуучин Б.Эрдэнэболд буюу Эбо, артист 113 нар нарыг Цагдаагийн байгууллагаас баривчилж байж болзошгүй бичлэг цацагдсан билээ.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Цагдаагийн байгууллагаас дээрх уран бүтээлчдийг баривчилсан, шалгасан зүйл байхгүй” гэв.

Тэгвэл “Vandebo” хамтлагийн дуучин Эбо “Киноны зураг авалтын хэсгээс бусдад алдагдсан бичлэг олон нийтэд хүрч төөрөгдөл үүсгэжээ. Та бүхнээс хүлцэл өчье” хэмээн цахим хуудаснаа тайлбар хийжээ.

Ямартай ч Эбо болон 113 нар хамтран дүр бүтээсэн киногоороо сонсогч фенүүдтэйгээ уулзах бололтой.