2025 оны 5-р сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах 3150 ам.метр газрын газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор “Б байранд” танхимын хэлбэрээр амжилттай зохион байгуулагдсан.
Энэхүү дуудлага худалдаагаар “Эхлэл Брэнд” ХХК ялалт байгуулж, нийт 9 тэрбум 323 сая 520 мянган төгрөгийн төлбөрийг бүрэн шилжүүлэн тухайн газрын эзэмших эрхийг авсан.
Тус компани нь шинээр эзэмших болсон газар дээрээ “Monastery Tower” нэртэй 25 давхар бизнес зэрэглэлийн орон сууцны цогцолбор төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Уг төсөл нь зөвхөн орон сууц биш, худалдаа үйлчилгээний төв, оршин суугчдын Community zone зэргийг цогц төлөвлөж тухайн бүсийнхээ үнэ цэнийг нэмэгдүүлэх болно гэж холбогдох албаны хүн мэдэгдлээ.