Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.08.06 09:00
505
Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. 

-Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай ЗГ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл

- “Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах, эрх олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журамд нэмэлт оруулах тухай ЗГ-ын тогтоолын төсөл

-“Эрдэнэт Медикал” эмнэлгийн талаар авах арга хэмжээний тухай” ЗГ-ын тогтоолын төсөл

-Бусад танилцах асуудал:

-Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, үнэлгээг ил тод, нээлттэй мэдээлэх талаар

-Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэл хийх талаар

- “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд зохион байгуулах бэлтгэл ажлын талаар