Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.08.06 10:06
490
“Эрдэнэт медикал” эмнэлгийг хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгох шийдвэр гарчээ

Засгийн газрын өнөөдрийн (2025.08.06) ээлжит хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт медикал” эмнэлгийг хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгох шийдвэр гаргалаа.

Ингэснээр:  Жил бүр 50 мянга орчим иргэн хавдрын оношилгоо эмчилгээг цаг алдалгүй хийлгэх боломж бүрдэнэ.  Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал буурна.  “Эрдэнэт медикал” эмнэлэг 2022-2025 онд 147,476 хүнд тусламж үйлчилгээ үзүүлж, 3551 хүн хэвтэн эмчлүүлжээ. Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.