Энэ оны 07 дугаар сарын 24-ний өдөр СХД-ийн нутагт дэвсгэрт байрлах нэр бүхий барьцаалан зээлдүүлэх газрын ажилтныг үл таних этгээд хутга тулган айлган сүрдүүлж, ам болон гарыг нь хүлж скочдон 500 сая төгрөгийн үнэ бүхий алт, монетон үнэт эдлэл, бэлэн 1.5 сая төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг бүртгэгджээ.