Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2025.08.07 17:10
289
“Их онь” компанийн ноос угаах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын зөвлөх О.Цолмон болон холбогдох албаны төлөөлөл “Их онь” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь 2013 онд ноос угаах үйлдвэрээ байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2023 оноос дахин хэвийн ажиллаж эхэлжээ.

Орон нутгийн малчдаас хонь, тэмээний ноосыг Улаанбаатар хотын үнээр худалдан авч, угаан ангилж, анхан шатны боловсруулалт хийдэг тус компани энэ жилээс “Янмал” компанид бүтээгдэхүүнээ 100 хувь нийлүүлж байна. Дундговь аймгийн ноос нь ноолуурын агууламж өндөр, бүдүүн ширхэгтэй учраас өдөр тутмын хувцасны үйлдвэрлэлд илүү тохиромжтой байдгаараа давуу талтай.


Цаашид үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хөрш аймгуудын ноосыг боловсруулах, самнах, ээрэх үйлдвэрийг үе шаттайгаар байгуулж, 2028 он гэхэд даавуу үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байгаа талаар компанийн зүгээс мэдээллээ. “Их онь” компани санал хүсэлт, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, аймгийн Засаг даргын тамгын газар бүрэн дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.