Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын зөвлөх О.Цолмон болон холбогдох албаны төлөөлөл “Их онь” компанийн туслах аж ахуй, хүлэмжийн аж ахуйтай танилцлаа. Тус талбайд тарвас, лооль, хүнсний болон тэжээлийн эрдэнэшиш тариалж байгааг онцоллоо.
Үүнээс хүнсний эрдэнэшишийг ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрт нийлүүлж, сурагчдын хоолны шим тэжээлийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах санал солилцлоо.