Э.Ирэхбаяр
Редактор
Эдийн засаг
2025.08.07 17:47
1045
Г.ЗАНДАНШАТАР: Дотоодын аж ахуйн нэгжүүд зээл авч, 550 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн тул өр, авлагын асуудлууд үүсчихсэн байгаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.08.07/ Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажитлтай танилцсан. Энэ үед  Зам тээврийн хөгжлийн сайд Дэлгэрсайханаас төслийн талаар тодрууллаа. Тэрээр хэлэхдээ:

Богдхаан төмөр замын ТЭЗҮ-ийг 10 гаруй жилийн өмнө анх төлөвлөөд, барьж байгуулахаар явж байсан.

Энэ төмөр замын ач холбогдол гэвэл, нэгдүгээрт, Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрч байгаа учраас төмөр замын ачааллыг бууруулна. Ингэснээр Улаанбаатарын түгжрэлийг шийдэхэд бодитой хувь нэмэр оруулдна. Хоёрдугаарт, тэр төмөр замын магистраль шугамыг бид метро болон хурдны зам тавихад ашиглана. Гуравдугаарт, аюултай ачаа тээврийг нийслэлийн төвөөр биш харин Богд уулын араар тээвэрлэх нөхцөл бүрдэнэ. Шатахуун тээвэрлэж явсан машин дэлбэрээд юу болсныг бид мэднэ.

Гэвч хэрэгжүүлэх явцад тодорхой эрсдэлүүд үүсээд байна. Нэгдүгээрт, санхүүжилт тасалдсан. Дандаа дотоодын аж ахуйн нэгжүүд, монгол ажилчид ажиллаж, бүтээн байгуулалтыг амжилттай гүйцэтгэж байна. Хоёрдугаарт, холболтын цэгүүдээ магистральтайгаа тохирч байж, энэ зам бүрэн хүчин чадлаараа ашиглагдана. Гуравдугаарт, Аэро сити, Хүннү хот бүтээн байгуулагдаж байж, энд ачаа тээвэр буулгах нөхцөл бүрдэнэ. Тиймээс энэ бүгд хоорондоо уялдаа холбоотой ажиллах ёстой.

Нөгөөтэйгүүр, нөгөө ажлууд нь хоцроод байгаа учраас энэ төмөр зам ашиглагдахгүй байх, улмаар зээлээ эргэн төлөхөд хүндрэл үүсэх учраас гацаад байна. Тиймээс санхүүжилтийг шийдвэрлэх шаардлага үүсээд байгаа юм. Дотоодын аж ахуйн нэгжүүд нийт 550 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгээд байгаа. Мэдээж, зээл авч, өр тавьж гүйцэтгэсэн байгаа. Тиймээс өр, авлагын асуудлууд үүсчихсан, зайлшгүй шийдвэрлэх шаардлага бий. Цаашид нэгдсэн төлөвлөлт, уялдаа холбоог хангах шаардлагатай байгаа.

Хөжлийн банк болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Ойрын хугацаанд хуул журмын хүрээнд шийдвэрлэх болно.