Өнөөдөр болох үйл явдлын тойм
11:40 цагт: "Их шүтээн:Эзэн Чингис хаан" тусгай үзэсгэлэнгийн нээлт "Чингис хаан" Үндэсний музейд болно.
12:30 цагт: Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн түүхэн ойн хүрээнд “Дипломат харилцааны ур ухаан” түүхэн баримт, гэрэл зургийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийнэ.
18:00 цагт: Америкийн алдарт Old School хамтлаг "ONYX", Монголын хип хоп урлагийг үүсгэн байгуулагчдын нэг “ICETOP” хамтлагийн хамтарсан "Шүтээн минь" тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.