1966 онд АНУ-ын Ерөнхийлөгч наймдугаар сарын 8-ны өдрийг албан ёсоор “Аавуудын баярын өдөр” болгон зарлажээ. Дэлхий дахинд 20 гаруй улс энэ баярыг тэмдэглэдэг байна.
Энэхүү баярыг анх 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Додд хэмээх охин аавдаа зориулан бий болгожээ. Түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ насан эцэслэсэн бөгөөд тэр цагаас аав нь 5 хүүхдээ ганцаараа өсгөсөн аж.
Манай улс 2003 онд "Монголын эрэгтэйчүүдийн холбоо"-г байгуулсан байдаг. Тус холбооноос 2005 оноос “Аавуудын баяр”-ыг зохион байгуулж эхэлсэн.
Түүнээс хойш 20 дахь жилдээ "Аавуудын баярын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Монголын бүх аавууддаа баярын мэнд хүргэе.