Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.08.08 14:35
269
“Хараацай” хүүхдийн зусланд хяналт, шалгалт хийжээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар байгуулагдсан Хүүхдийн зуслангийн ажлын хэсэг өнөөдөр “Өнөр бүл” хүүхдийн асрамж, халамжийн төвийн дэргэдэх “Хараацай” зуслангийн үйл ажиллагаатай танилцаж, шалгалт хийжээ.
Тус зуслангийн онцлог нь “Өнөр бүл” асрамж, халамжийн төвийн хүүхдүүдээ зуныг дуустал зусландаа амрааж, үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ жил 108 хүүхэд амарч байна.
Хүүхдүүд цэвэр агаар, уул, устайгаа ойрхон амрах, тэднийг хөгжүүлэх, хамгаалах орчин. Гэтэл байшин барилга, зам талбай, тоглоом хэмхэрч эвдэрчээ. Мөн зуслангийн газар дээр хувийн хаус, хашаагаа давхарлаж барьсан байна.
Хяналт, шалгалтын нарийвчилсан үр дүнг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд хүргүүлэх аж.