Энэ оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 17:23 минутад “гудамжинд танилцсан 2 эмэгтэй миний гар утас, банкны картыг хулгайлаад 50-60 сая төгрөгийн зарлага гаргачихлаа” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд нь хүний анхаарал сэрэмжгүй байдал, биеэ бүрэн хянах чадваргүй байдал зэргийг ашиглан гэмт хэргийг үйлддэг тул иргэд Та бүхэн өөрийн хувийн мэдээлэл, эд хөрөнгөө сайтар хамгаалах, үл таних хүмүүст дансны мэдээлэл болон картын нууц үгээ хуваалцахгүй байх, архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.