Улаанбаатар хотноо энэ сарын 31-нээс 9 дүгээр сарын 7-ны өдрүүдэд ФИБА U16 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. Ирээдүйн сагсан бөмбөгийн дэлхийн одод оролцдог энэхүү тэмцээнд Азийн шилдэг 16 баг оролцохоо мэдэгджээ.
Монгол улсын өргөтгөсөн бүрэлдэхүүнд 16 тоглогч байгаа ба 12 тоглогч эх орноо төлөөлнө.
Манай баг С хэсэгт БНХАУ, БНСУ, Малайзын багуудтай нэг хэсэгт орсон байна.