Ажиа гэгээний нэрэмжит "Зөв тэтгэлэг" сангийн A Right Scholarship тэтгэлэг долоо дахь жилдээ үргэлжилж байна. Энэ хугацаанд 26 хүүхэд уг тэтгэлэгт хамрагдан төгссөн бөгөөд одоо 89 хүүхэд суралцаж байгаа аж.
Сургалтын төлбөрөөс гадна байр болон бусад зардлыг шийдвэрлэж өгдөг энэхүү тэтгэлэгт 12-р анги дүүргээд, хүссэн сургуульдаа тэнцсэн ч сургалтын төлбөрөө төлөх боломжгүй байгаа сурагчдаас шалгаруулж хамруулдаг. Маш их хичээл зүтгэлтэй хэдий ч санхүүгийн байдлаас хамаарч хүссэн сургуульдаа суралцахад бэрхшээл тулгараад байгаа хүүхдүүдийн мөрөөдлийг биелүүлэх нь уг тэтгэлгийн зорилго юм.
2025-2026 оны хичээлийн жилд шинээр тэтгэлэгт хамруулах сүүлийн шатны шалгаруулалт эхлэх гэж байна. Энэхүү ажлыг долоон жилийн турш зохион байгуулж ирсэн, УИХ-ын гишүүн О.Саранчулуунаар ахлуулсан баг 21 аймгийн хэдэн зуун хүүхдийг сайн дурын ажилд оролцуулж, багаар ажиллах чадвараас авахуулаад олон үзүүлэлтийг харгалзан үнэлж, шүүсээр 30 хүүхэд шалгарч үлдээд байгаа юм.
Өнөөдрийн байдлаар зургаан хүүхдийг тэтгэлэгт хамруулах хэмжээний мөнгө санд цуглараад байгаа бөгөөд зохион байгуулагчдын зүгээс энэ тоог нэмэгдүүлж, ядаж арван хүүхэд хамруулах зорилт тавин ажиллаж байгаагаа хэллээ.
Уг сан нь хүүхдэд тэтгэлэг өгөөд орхихгүй, дөрвөн жилийн турш тулж ажиллаж, чиглүүлж менторлодог. Үүнийг уншигч Та хамаатан садан гэр бүлээрээ эсвэл байгууллага, хамт олноороо нэг хүүхдийг дааж аван, дэмжиж болно. Сонирхвол 85996898 /н.Нандин-Эрдэнэ/ дугаарт холбогдоорой.