Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.08.11 16:26
446
Үйлчилгээний газрын хаалгыг эвдэж архи согтууруулах ундааны зүйл хулгайлсан хэрэг гарчээ
Энэ оны 08 дугаар сарын 10-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудлын рестораны хаалга эвдээд хулгайч орсон байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Бүртгэгдсэн дуудлага мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 29 настай эрэгтэй Солонгос хоолны газрын вакум хаалгыг хөшиж 12 нэр төрлийн архи согтууруулах ундааны зүйл хулгайлсан болох нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Иймд иргэд та өөрийн эзэмшлийн газрыг харуул хамгаалалттай байлгах, хаалгандаа найдвартай цоож, бэхэлгээ хийж, хяналтын камер, дохиолол, хамгаалалтын систем суурилуулахыг зөвлөж байна.