Монгол түмний бахархал, оюун санааны дархлаа болсон “Монголын нууц товчоо” болон Их Монгол Улсын түүхийг илүүхүртээмжтэй, ойлгомжтой хэлбэрээр олон нийтэд хүргэх зорилготой ZangiaTV-ийн танин мэдэхүйн подкаст цуврал амжилттай хэрэгжиж, нийт 131 подкаст үзэгч, сонсогчдын хүртээл боллоо.
1-32 : Чингис хаан
33-41: Өгэдэй хаан
42-57: Дэлхийн түүх
58-76: Их хаадын түүх
77-86: Хатдын түүх
87-92: Гүег хааны үе
93-118: Мөнх хааны үе
119-125: Их бутралын үе
126-131: Хубилай хааны үе
Энэхүү цогц түүхийн нэвтрүүлэг нь Монголын нууц товчооны түүхэн эхлэлээс эхлэн Өгөөдэй, Гүег, Мөнх, Хубилай хаадын төрбарьсан он жилүүд, Их гүрний тэлэлт, улс төрийн бодлого, Хатдын үүрэг оролцоо, нөлөөлөл болон дэлхий дахины түүхтэй огтлолцож буй үйл явдлуудыг эх сурвалжид тулгуурлан подкаст хэлбэрээр задлан тайлбарласан өргөн хүрээний контент юм.
Энэхүү подкастыг бүтээхэд Судлаач Г.Билгүүн, Доктор Б.Түвшинтулга, Докторант Г.Тод нар оролцож, түүхийн үйлявдлуудыг энгийн бөгөөд сонирхолтой байдлаар тайлбарлан түүхийн 131 цуврал нэвтрүүлгийг үзэгч, сонсогч нартаа хүргэлээ.
ZangiaTV-ийн энэхүү танин мэдэхүйн цуврал нь түүхийг зөвхөн судлаачдын хүрээнд бус, сурагч, оюутан, сонирхогч хэн бүхэндхүргэхийг зорьсон бөгөөд YouTube сувгаар нийт 88 мянга гаруйдагагчтай болж, 8 сая гаруй удаа үзэж, сонсогдсон нь түүхийн мэдлэгийг дэмжих зорилгод хүрсэн гэж үзэж байна.
Түүнчлэн ZangiaTV нь уг цувралыг илүү өргөн хүрээнд хүртээмжтэй болгох, залуус, судлаачдад дэмжлэг үзүүлэх үүднээс Zangia Audio болон Zangia Academy платформуудаар дамжуулан үнэ төлбөргүй сонсох, суралцах боломжийг олгон байршуулаад байна.
Энэхүү түүхэн нэвтрүүлэг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж ирсэн бүх байгууллага болон үзэгчдэдээ гүн талархал илэрхийлье.
Цувралыг бүрэн эхээр нь ZangiaTV YouTube хуудсаар хүлээн авч үзээрэй.
https://www.youtube.com/@ZangiaTV
Зангиа Аудио апп татах: https://onelink.to/8gmqt2
Зангиа Академи апп татах: https://onelink.to/6z9kyc