Монгол залуус дэлхийд өөрийн мэдлэг, ур чадвараар өрсөлдөх боломж улам нэмэгдэж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд дотооддоо олон улсын стандартад нийцсэн сургалт, мэргэжлийн үнэмлэх олгох хөтөлбөрүүд эрчимтэй хөгжиж, гадаадад суралцах, ажиллаж амьдрах боломжийг нээж өгч байгаа талаар салбарын мэргэжилтнүүд мэдээлж байна.
Монголд боловсрол эзэмших нь эхний шатны сургалтын төлбөр болон амьдрах зардлыг хэмнэхээс гадна гадаадын их дээд сургуулиуд, олон улсын байгууллагуудтай хамтарсан чанартай хөтөлбөрт хамрагдах боломж өндөр байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Их, дээд сургууль, коллежид 150.3 мянган оюутан суралцаж байгаа нь өмнөх хичээлийн жилээс 5.0 (3.4%) мянгаар өссөн байна. Их, дээд сургууль, коллежид суралцагчдын дийлэнх буюу 117.3 (78.0%) мянга нь бакалаврын түвшний сургалтад хамрагдаж байна.
2024/2025 оны хичээлийн жилийн эхэнд их, дээд сургууль, коллежид суралцагчдыг мэргэжлийн чиглэлээр авч үзвэл, нийт суралцагчдын 26.3 хувь нь бизнес, удирдахуй, хууль, эрх зүй, 17.8 хувь нь эрүүл мэнд, нийгмийн халамж, 13.3 хувь нь боловсрол, 13.0 хувь нь инженер, үйлдвэрлэл, барилга угсралт, 29.6 хувь нь бусад чиглэлээр суралцаж байна.
Өнөөдөр заавал гадаадад суралцахаар явахгүйгээр Монголдоо олон улсын түвшинд бэлтгэгдэж, дэлхийн хаанач өрсөлдөх боломж бүрэн нээгдсэн гэж салбарынхан онцолжбайгаа бөгөөд ирээдүйн амжилтад хүрэх түлхүүр ньзорилгоо тодорхойлж, хэлний болон мэргэжлийн урчадвараа системтэйгээр хөгжүүлэхэд оршиж байна.
Тиймээс танд Зангиа Академи ажлын байрны ур чадвар, хувь хүний хөгжил, гадаад хэлний сургалт болон мэдлэг бататгах шалгалт багтаасан цахим сургалтын цогц шийдлийг санал болгож байна. Чанартай агуулга бүхий сургалтыг хүн бүрд хүртээмжтэй хүргэж, хөдөлмөрийн зах зээл дээр чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилгынхоо хүрээнд Zangia Academy шилдэг 250 гаруй сургалтаа байршуулаад байна.
Өөрөөр хэлбэл та Зангиа Академиар дамжуулан дээрх ур чадваруудыг хөгжүүлснээр эх орондоо төдийгүй олон улсад үнэлэгдэх боловсон хүчин болох боломж нээлттэй байна.
Зангиа Академийг ашиглан өөртөө бодитой хөрөнгө оруулалт хийгээрэй!
Сургалт үзэх : https://www.zangia.mn/academy
Мэдээлэл авах: 8057 0022