Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Соёл урлаг
2025.08.14 15:03
483
Ардын дуу, уртын дуу, нийтийн дуучдын нэгдсэн “Алтан гургалдай” наадам болно

Ардын дуу, уртын дуу, нийтийн дуучдын нэгдсэн “Алтан гургалдай” наадам 2025 оны 8-р сарын 30-ны өдөр "Socialpay" паркийн задгай талбайд 15:00 цагт болно.

Сайхан дуу сонсоход сэтгэл сэргэж, ихийг хийх бүтээх урам зориг бадардаг. Тэр дундаа Монгол түмний ардын дуу, уртын дуу, зохиолын дууны хөг аялгуу нь монгол хүний зүрхний хэмнэл, цусны урсгалыг булгилуулан, сэтгэл ариусган засах онцгой увдистай.

Намрын налгар өдрүүдийг угтан Монголын шилдэг уртын, ардын болон нийтийн дуучид он цаг улиравч улам уянгалан эгшиглэгдэх, сонсох бүрд өргөн уудам тал нутаг, уужуу сэтгэлт монгол хүний мөн чанар, соёл уламжлал, монгол ондоошлыг мэдрүүлэх сайхан дуунуудаа “Алтан гургалдай” наадам дээр дуулахаар бэлдэж байна.

АЛТАНГУРГАЛДАЙ НААДАМ ДЭЭР ЮУ БОЛОХ ВЭ?

Наадам үндсэн 3 хэсгээс бүрдэхээс гадна үндэсний дээлээрээ гоёсон эрхэм зочдоор дүүрэн байх болно. 
- Socialpay паркын задгай талбайд үндэсний хоолоо идэн, айраг цагаа ууж цагаан идээ будаагаар үйлчилнэ.

- Тоглоом наадгай тоглож, өвгөдөөс үрд уламжлагддаг дэлхийд онцгой монгол өв соёлоороо бахархаж, гэр бүлээрээ дурсамжтай нэгэн үдшийг өнгөрүүлнэ.  

- Шагайн харваа

- Дэмбээ

- Дуут хуруу зэрэг олон хөгжөөнт тэмцээн уралдаан болно. Та бүхэн үр хүүхэд, ахан дүүс, ижий аав, ахмадуудтайгаа “Алтан гургалдай” дээр намрын болзоо тогтоож, насан туршийн нандин дурсамжийг бүтээгээрэй.