Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Засгийн газар
2025.08.18 17:40
898
Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 2-р блок ашиглалтад орсноор эрчим хүчний хязгаарлалт хийхгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Хуралдааны үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах мэдээллийг өглөө.

Тэрээр "Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл энэ сарын 15-ны байдлаар дунджаар 64 хувьтай байна.

Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 69 зуух, 49 турбогенератроос 27 зуух, 24 турбогенератор, бэлтгэлд 18 зуух, 9 турбогенератор, засварт 24 зуух, 16 турбогенератор байгаа ба системийн горим ажиллагаа хэвийн байна.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар блокыг оны арванхоёрдугаар сард ажиллагаанд залгахаар төлөвлөж байна, тус станц ашиглалтад орсноор хязгаарлалт хийхгүй" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: