Үндэсний дээл гоёлоороо гангарангаа ардын урт болон богинын дуунууд, нийтийн дууны сор болсон бүтээлүүдээр сонороо мялааж, сэтгэлээ сэргээх “Алтан гургалдай” наадам болоход ердөө хагас сар үлдлээ.
Сайхан дуу сонсоход сэтгэл сэргэж, ихийг хийх бүтээх урам зориг бадардаг. Тэр дундаа Монгол түмний ардын дуу, уртын дуу, зохиолын дууны хөг аялгуу нь монгол хүний зүрхний хэмнэл, цусны урсгалыг булгилуулан, сэтгэл ариусган засах онцгой увдистай.
“Алтан гургалдай” наадам 2025 оны наймдугаар сарын 30-нд Сошиал Пэй паркад 17:00 цагт болно.
Цахим тасалбарыг: https://www.ticket.mn/event/2675
Мөн 8018-8978 дугаараар тасалбараа захиалаад, наадмын өдөр шууд очоод үзэх боломжтой.
Шууд дамжуулалтыг үзэх: