Өнөөдөр болох үйл явдлын тойм:
-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
8:30 цагт: Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад ажиллана. Утас: 86150069
9:00 цагт: “Солонгос судлалын олон улсын эрдэм шинжилгээний 16 дахь удаагийн хурал “Олон туйлт дэлхий ертөнц ба Солонгос судлал” сэдвээр МУИС-д болно. Утас: 95289288
11:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 25-26-нд зохион байгуулах “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн форум”-ын талаарх хэвлэлийн хурал ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.