Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.08.19 09:43
1988
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд живсэн 11 настай хүүгийн цогцсыг зургаа хоногийн дараа олжээ

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд хүүхэд “Туул” голд живсэн гэсэн дуудлагыг наймдугаар сарын 12-ны өдрийн 16:28 цагт ОБЕГ хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн Б /11 настай, эрэгтэй/-г уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, нийт 187 удаагийн шумбалт хийж цогцсыг Сонсголонгийн гүүрнээс баруун зүгт 13 км зайд “Улаан худаг” гэдэг газраас наймдугаар сарын 18-ны өдрийн 17:07 цагт олж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.