Энэ сарын 3- 5 ны өдрүүдэд Аргентин улсад зохион байгуулагдсан Бодибилдингийн “IFBB ELITE PRO” холбооны “MUSUMECI” тэмцээнд Монгол Улсын Гавьяат тамирчин IFBB холбооны анхны “Дэлхийн аварга” Б.Сугарсүрэн амжилттай оролцож топ таван тамирчны нэгээр шалгарч медаль хүртжээ. Дэлхийн бодибилдингийн хамгийн том холбоо болох “IFBB ELITE PRO” холбооны уг тэмцээн нь 1946 оноос хойш 79 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд ийнхүү анх удаа Монгол хүн оролцоод тавдугаар байранд оржээ. Чинсаагаараа өндөр зэрэглэлд ордог тус холбооны уг тэмцээн нь ирэх жил 80 дахь удаагаа зохион байгуулагдах юм. Дэлхийн нэр хүнд бүхий PRO тамирчид оролцдогоороо онцлог уг тэмцээний “WELLNESS” ангилалд амжилттай оролцож, шилдэг 5 тамирчны нэгээр Монгол бүсгүй шалгарч, гайхалтай амжилт үзүүллээ.