Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.08.19 11:40
235
"Алтан гургалдай" наадам 2025

Үндэсний дээл гоёлоороо гангарангаа ардын урт болон богинын дуунууд, нийтийн дууны сор болсон бүтээлүүдээр сонороо мялааж, сэтгэлээ сэргээх “Алтан гургалдай” наадам хэдхэн хоногийн дараа боллоо.

Сайхан дуу сонсоход сэтгэл сэргэж, ихийг хийх бүтээх урам зориг бадардаг. Тэр дундаа Монгол түмний ардын дуу, уртын дуу, зохиолын дууны хөг аялгуу нь монгол хүний зүрхний хэмнэл, цусны урсгалыг булгилуулан, сэтгэл ариусган засах онцгой увдистай.

Намрын налгар өдрүүдийг угтан Монголын шилдэг уртын, ардын болон нийтийн дуучид он цаг улиравч улам уянгалан эгшиглэгдэх, сонсох бүрд өргөн уудам тал нутаг, уужуу сэтгэлт монгол хүний мөн чанар, соёл уламжлал, монгол ондоошлыг мэдрүүлэх сайхан дуунуудаа “Алтан гургалдай” наадам дээр дуулахаар бэлдэж байна.

Ардын дуу, уртын дуу болон Нийтийн дуучдын нэгдсэн “Алтан гургалдай” наадам 2025 оны 8-р сарын 30-ны өдөр Сошиал Пэй паркын задгай талбайд 15:00 цагт зохиогдохоор бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна.  

Алтан гургалдай” наадам 3 хэсгээс бүрдэнэ.

- Нэгдүгээр хэсэгт ардын богинын дуунуудаас гадна, нийтийн дууны залуу, дунд үеийн уран бүтээлчдийн хит болж буй дуунуудаас бүрдэнэ.

- Хайр буюу хоёрдугаар хэсэгт таны зүрх сэтгэл жинхэнэ утгаараа хайрын далайд умбах болно.

- Best of Best- шилдгийн шилдэг нийтийн, ардын, уртын дуунуудаар сонор тань сэргэх болно.

Гэр бүл, найз нөхөдтэйгээ “Алтан гургалдай” наадам дээр очвол?

- Наадам үндсэн 3 хэсгээс бүрдэхээс гадна үндэсний дээлээрээ гоёсон эрхэм зочдоор дүүрэн байх болно. Тиймээс та ч бас дээлээрээ гангараарай.

- Social Pay паркын задгай талбайд үндэсний хоолоо идэн, айраг цагаа ууж цагаан идээгээр үйлчилнэ.

- Тоглоом наадгай тоглож, өвгөдөөс үрд уламжлагддаг дэлхийд онцгой монгол соёлоороо бахархаж, гэр бүлээрээ дурсамжтай нэгэн үдшийг өнгөрүүлнэ.

- Шагайн харваа

- Дэмбээ

- Дуут хуруу

Та бүхэн үр хүүхэд, ахан дүүс, ижий аав, ахмадуутайгаа “Алтан гургалдай” дээр намрын болзоо тогтоож, насан туршийн нандин дурсамжийг бүтээгээрэй.

 

“Алтан гургалдай” наадмын ерөнхий мэдээлэл:

2025.08.30-нд Сошиал Пэй паркад 15:00 цагт болно.

Цахим тасалбарыг: https://www.ticket.mn/event/2675

- Энгийн Тасалбар- 89,000₮

- Суудалтай Тасалбар-129,000₮

- 3 найз Тасалбар - 36% ХЯМДРАЛТАЙ - 169,000₮ /1 хүний-56,333₮/

- 5 найз Тасалбар - 42% ХЯМДРАЛТАЙ - 259,000₮ /1 хүний-51,800₮/

Дуусах хугацаатай тул та амжиж аваарай.

Тасалбараа 8018-8978 дугаараар захиалаад, наадмын өдөр шууд очоод үзэх боломжтой.

Шууд дамжуулалтыг үзэх: