m.mn
түрүүлж мэдээлнэ
Боловсрол
2025.08.19 22:24
999
Ирээдүйн хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт бол таны ур чадвар

Техник технологийн дэвшлүүд хүний ажиллагааг хялбарчлах, ая тухыг хангахаас илүү олзуурхууштай нь нийгэмд тулгарч буй асуудлуудыг шийдэх, тогтвортой хөгжлийг дэмжих инновацыг бий болгож байгаа нь хамгийн чухал өөрчлөлтүүдийг дагуулсаар байна.

Товчхондоо бүх салбарт инновац шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж буй энэ цаг үед улс орны эдийн засаг, өрсөлдөх чадвар зөвхөн хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, байгалийн баялгаар бус мэдлэг оюунд түшиглэн нөөцөө хэрхэн үр өгөөжтэй ашиглаж байгаа, тухайн улс иргэдийнхээ оюунд хийж буй хөрөнгө оруулалтаас ихээхэн хамаарах болсон.

Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя уриатай Zangia Academy нэн шаардлагатай ур чадваруудын системтэй сургалт, мэдлэг бататгах тест, өөрийгөө үнэлэх боломж, түүнийг баталгаажуулах сертификатаар дамжуулан 10,000 гаруй компанид хүлээн зөвшөөрөгдсөн сургалт хөгжлийн нэгдсэн системийг танд санал болгож байна.

ЮНЕСКО-оос 2030 он гэхэд бүх нийтийг тэгш хамарсан, тэгш боломж бүхий чанартай, насан туршийн боловсролыг бий болгохын тулд дэлхийн улс орнуудыг ойрын гурваас таван жилийн хугацаанд боловсролын салбартаа бодит ахиц дэвшил гаргах боломжтой алхмуудыг санал болгож, тогтвортой хөгжлийн зорилтдоо биелүүлэхийг уриалаад байна.

Zangia Academy цахим сургалтын нэгдсэн системээр дамжуулан хүн бүрд сурч хөгжих тэгш боломжоор хангаж, хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөх ур чадварыг хил хязгаар орон зайг үл харгалзан эзэмших боломжийг бүрдүүлсэн нь хүний нөөцийн салбарын төвөгтэй цөөнгүй процессын хөнгөвчилсөн бодитой инновацын шийдэл болсныг харилцагч компаниуд илэрхийлж байна.

Шинэ зууны хамгийн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт буюу Zangia Academy-аар дамжуулан ур чадвартаа хөрөнгө оруулалт хийж хил хязгааргүй ажиллах боломжтой болсон хөдөлмөрийн зах зээлд хөл нийлүүлэн алхаарай.

Нийгмийг хөдөлгөгч хүч болсон оюуны хөрөнгө оруулалтаар дамжуулан бид технологийг хэрэглэгч биш ашиглагч, зөв чиглүүлэгч, салбар бүртээ түүнийг ашиглан инновац нэвтрүүлэн хэрэгжүүлэгчид болохын тулд бидэнд тасралтгүй сурч хөгжих шаардлага үүсэж байна.

 

Сургалт үзэх: zangia.mn/academy

Апп татах: onelink.to/6z9кус

  • Мэдээлэл авах: 8057 0022