m.mn
түрүүлж мэдээлнэ
Спорт
2025.08.20 09:16
301
"the Belt and Road 2025" олон улсын нээлттэй тэмцээнд монголын шатарчин А.Эрхэмбаяр түрүүллээ

БНХАУ-ын Анхуй Мужийн Бэнбу хотноо 8 дугаар сарын 13-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "the Belt and Road 2025" Олон улсын нээлттэй тэмцээний B ангилалд Хятад, Энэтхэг, АНУ, Шинэ Зеланд, Хонг Конг, Монгол зэрэг улсын 241 шатарчин өрсөлдсөнөөс Монгол Улсын иргэн, спортын мастер Амартайваны Эрхэмбаяр есөн өргөөс 7.5 оноогоор түрүүлж, цомын эзэн болсон байна.

Түүнтэй оноолт таарсан есөн өрсөлдөгчийн найм нь шатрын спортын хөгжлөөрөө дэлхийд толгой цохидог БНХАУ-ын иргэн байсан бөгөөд зургааг нь ялж, нэгэнтэй нь хайнцаж, нэгэнд нь хожигджээ.

Ийнхүү хилийн чанд дахь анхны тэмцээндээ амжилттай оролцож, төрийн дууллаа эгшиглүүлсэн А.Эрхэмбаяр дараагийн тэмцээндээ оролцохоор Шиньжиан Уйгурыг зорьжээ.

Тэрээр Сүхбаатар аймаг дахь “Оюунлаг” клубын гишүүн юм.