Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2025.08.20 16:01
728
Монголын тал нутагт ахин нэг “ИХ НҮҮДЭЛ” айлчлан ирлээ

 

Өнөөдөр Монголын сүү, цагаан идээний зах зээлд нэгэн шинэ “нүүдэл” эхэлж байна.

Энэ бол зөвхөн шинэ брэнд мэндлэх бус, эртний соёлыг дахин амилуулсан онцгой үйл явдал юм. XIII зуунд Монголчуудын аугаа их нүүдэл ЕвроАзийн уудам хээрийг эзэлж, цагаан идээний ул мөрийг дэлхий даяар түгээж байсан гайхам түүх байдаг бол өнөөдөр энэхүү түүхийн шинэ үеийг ахин эхлүүлэхээр “АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр” Их Нүүдэл сүүгээ таны гарт өргөн барьж байгаагаа дуулгахад таатай байна.

“Их Нүүдэл” сүү-уламжлалаа сэргээж, ирээдүй рүү нүүдэллэнэ.

Их Нүүдлийг хийхээр ирсэн энэ сүү мэдээж эгэл жирийн сүү биш. Өнө эртнээс  өдийг хүртэл Монгол ээжүүдийн уламжлал болох сүү хөөрүүлэн, өрөм загсаах соёлыг өөртөө шингээсэн нь гайхам.

3.4% тослогтой энэхүү сүүг байгалийн бүтцээр нь хадгалсан тул тогооны өрмийг гэртээ загсаан амтлах боломжийг хүн бүрд олгож байгаагаараа онцлогтой.

Нүүдэлчдийн соёл, тэр дундаа Монгол ахуйд гүн шингэсэн сүүн хэрэглээг орчин үеийн хэлбэрт нийцүүлэн, өргөө бүрд залруулан тунхаглах аугаа түүхийг илтгэх сүү бүтээгдсэн аж.

Савлагаан дээрх дүрслэл бүхэн өөрийн утга учрыг бэлгэдэн харуулжээ.

Үүнд: Их Монгол улсын газрын зураг, Чингис хааны онги тамга, хөх тэнгэрт гийх алтан гадас, шанага долоон од. Энэ бүгд та бидэнд хүчирхэг Их Монгол улсын түүхийг амтагдуулан хүрч байна.

Энэ бол Монголын уудам тал нутгийн амьдралын хэв маяг, удам дамжсан соёлын бэлгэ тэмдэг юм. Өнөөдрөөс эхлэн “ИХ НҮҮДЭЛ” таны гэрт очиж, монголчуудын сүүн соёлыг дахин сэргээх аяллаа эхлэлээ.

Та өөрт ойр байрлах, хүнсний дэлгүүр, сүлжээ дэлгүүрүүдээр энэхүү сүүг авч таалан болгооно уу.

ИХ НҮҮДЭЛ — Өв тээсэн өрөмтдөг сүү