Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.08.21 08:52
188
Монголын арьс өнгөний эмч нарын нийгэмлэгийн IV их хурал болно

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. 

8:30 цагт: “Дэлхийн II дайны төгсгөл: Чөлөөлөх дайны түүхийн судалгаа” олон улсын эрдэм шинжилгээний хурал Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Сүбээдэй” хурлын танхимд болно. 

09:00 цагт: Монголын арьс өнгөний эмч нарын нийгэмлэгийн IV их хурал Чингис хаан зочид буудалд болно. Утас: 88016767

11:00 цагт: “FIBA U16 Asia Cup” тэмцээний хэвлэлийн хурал “М Банк Арена”-ийн 5 давхарт “Ball Room”-д болно.

18:00 цагт:  “Хүрээлэн буй Хязгааргүй” уран бүтээлийн үзэсгэлэн "NM tower" В блок, 2 давхарт гарна.