Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Спорт
2025.08.21 12:18
364
U20 насны ДАШТ-ээс Э.Одзаяа хүрэл медаль хүртлээ

Болгарын Самоков хотноо бөхийн төрлүүдийн U20 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Э.Одзаяа БНСУ-ын Сонг Ёон Вүг 10:0, БНХАУ-ын Кью Вэнжинг 11:0, Анголын Ж.Мавунгуг 10:0-ээр оноогоор цэвэр ялжээ.
Хагас шигшээд Японы Р.Хошиног 5:4-өөр илүүрхэж явсан ч харамсалтайгаар цэвэр ялагдсан тэрээр хүрэл медалийн төлөө Украины Р.Олександраг 9:8-аар ялж дэлхийн медальтан боллоо.