
Төв аймгийн Онцгой комиссын VI хуралдаан боллоо.
Энэ удаагийн хурлаар:
1. Улсын Онцгой комиссын 2025.08.19-ний өдрийн 104 тоот үүрэг чиглэл, Цаг агаарын онцгой нөхцөлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар аймгийн Онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.
2. Цаг агаарын мэдээллийг Онцгой комиссын гишүүн, Ус цаг уур орчны шинжилгээний төвийн дарга Э.Гэрэлцогт илтгэлээ.
3. Төв чандмань ДЭХГ-ын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл, ДЭХГ-ын халаалтын 2-р хэсгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл, тулгамдаж буй асуудлын талаар Онцгой комиссын гишүүн, Төв Чандмань ДЭХГ-ын дарга Д.Баярбатын мэдээллийг сонсож хэлэлцлээ.
Хурлын төгсгөлд өвөлжилтийн бэлтгэл ажил ид хийгдэж байгаа энэ цагт амралтаа дуусгаж, ажлаа эрчимжүүлэхийг аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Л.Төмөрчөдөр бүх гишүүдэд үүрэг болголоо.