m.mn
түрүүлж мэдээлнэ
Орон нутаг
2025.08.21 14:59
814
Мандалговь-Улаанбаатар чиглэлийн автозамын их засвар 10-р сарын 1-нд дуусгахаар төлөвлөжээ
Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өнөөдөр Улаанбаатар - Мандалговь чиглэлийн авто болон Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн замын их засварын ажлын явцтай танилцаж, ажлын гүйцэтгэлийг газар дээр нь шалгалаа.
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн автозамын засварын ажил 2025 оны 07-р сарын 20-ы өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар замын далан болон ус зайлуулах хоолойг өргөтгөх ажлууд хийгдэж байна. Холбогдох албаныхны мэдээлснээр ажлын төлөвлөгөө гарган, хоцрогдлоо нөхөх чиглэлээр шахуу ажиллаж байгаа бөгөөд замын их засварыг 2025 оны 10-р сарын 1-ий өдөр дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.
Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил 2025 оны 3 сарын 10-ы өдрөөс эхэлсэн. Одоогоор замын далангийн ажил 98 хувьтай, ус зайлуулах хоолойн ажил дуусаж, хоёр түвшний огтлолцол буюу туннелийн ажлыг гүйцэтгэж байна. Тус ажлыг 2025 оны 11-р сарын 25-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байна.
Замын их засварын дүнд автозам илүү бат бөх, найдвартай болж, шугам хоолойн хүчин чадал нэмэгдэн, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдахыг холбогдох албаныхан онцоллоо.