-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
09:00 цагт: Үндэсний хэмжээнд хиймэл оюуны чиглэлээр бэлтгэгдсэн 500 багш "Улаанбаатар" зочид буудлын Их танхимд чуулна. Утас: 94999598
09:00 цагт: Сэргээгдэх эрчим хүчний VII үеийн технологийг Монгол Улсад нэвтрүүлж ногоон санхүүгийн бүтээгдэхүүн зарлах нээлт Монголбанкны Г байранд болно.
11:00 цагт: “ABU Robocon 2025” олон улсын тэмцээний хэвлэлийн бага хурал “Улаанбаатар" зочид буудалд болно.
-Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн есөн дүүрэгт гарч байна.
-“Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн есөн дүүрэгт 11 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулна.
-Дэлхийн соёлын “Нүүдэлчин” фестиваль Налайх дүүргийн “Тайж Хайрхан”-ы бэлд энэ сарын 22-24-нд болно.