ХААН Банк ЖАЙКА-гийн төслийн нэгжээс зохион байгуулсан “SME Day 2025” өдөрлөгт ивээн тэтгэгчээр оролцлоо. Арга хэмжээ Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд болж, төсөл хэрэгжүүлэгчид, бодлого боловсруулагчид, санхүүжүүлэгчид болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл чуулсан юм. Тус өдөрлөгийг ЖАЙКА хоёрдугаар шатны төслийн хэрэгжилтийг оролцогч талуудад тайлагнахын зэрэгцээ, цаашид гуравдугаар шатны төслийг үргэлжлүүлэх талаар санал солилцох зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
ХААН Банк 2007 оноос эхлэн ЖАЙКА-тай хамтран “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээл”-ийг орон даяар салбар нэгжээрээ дамжуулан олгож ирсэн. Төслийн хүрээнд оролцогч талууд байнгын эргэх холбоотой ажиллаж, хэрэгжилтийн явцтай газар дээр нь танилцах, тогтмол тайлан мэдээлэл солилцох байдлаар хяналт тавьдаг нь бизнес эрхлэгчдийг илүү хариуцлагатай байхад түлхэц өгчээ.
Ийнхүү хамтын ажиллагааны үр дүнд зээлдэгчид төслийн бичиг боловсруулах арга барилд суралцан, байгаль орчны үнэлгээг мэргэжлийн түвшинд хийх чадвартай болсон байна.
Өдөрлөгийн үеэр ХААН Банкны Зээлийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, ногоон банкны газрын захирал Б.Болортуяа “Жижиг, дунд бизнесийг дэмжих экосистем” сэдвээр илтгэл тавьж, Зээлийн бодлогын газрын төслийн зээлийн ахлах менежер Ж.Гантөмөр “Хөгжлийг тэтгэгч хүч: Банкуудын үүрэг оролцоо” хэлэлцүүлэгт оролцсон юм.
Өдөрлөгт ХААН Банкаар дамжуулан төслийн зээлд хамрагдсан Улаанбаатар хот болон орон нутгийн бизнес эрхлэгчид оролцсон бөгөөд тэднийг банкны зүгээс Хүүхдийн 100 дахь ХААН Банкны Сөүл оффистоо хүлээн авч, уулзан хувь хүний хөгжил болон бизнесийн ур чадварын сургалт, хөгжлийн хөтөлбөрийг зохион байгуулсан юм.
Үндэсний тэргүүлэгч банкны хувьд ХААН Банк бизнес эрхлэгчдээ байнга дэмжсээр ирсэн. Тухайлбал, орон нутгийн харилцагчдадаа үйлчилгээгээ илүү ойртуулах, бизнесийн өсөлтийг нь дэмжих зорилгоор нийслэлд 18 байршилд болон 21 аймагт “Бизнес төв”-өө байгуулсан. Эдгээр төвөөрөө дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ бизнесээ амжилттай удирдан чиглүүлэх, өсөн дэвшихэд нь туслах зөвлөх үйлчилгээ болон сургалтыг цахимаар болон танхимаар тогтыымол зохион байгуулдаг билээ.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк