Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2025.08.22 17:11
224
Нууранд живсэн автомашиныг татан гаргажээ

Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум 1 дүгээр багийн Хатгал тосгоны “Доод модот булан” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 108 км, Хатгал тосгоны төвөөс хойд зүгт 7 км/ 2025.04.04-ний өдөр “Хөвсгөл” нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад мөс цөмөрч, нуурын баруун эргээс 700 метр зайд, 12 метрийн гүнд живсэн автомашиныг татан гаргах тухай хүсэлтийг 08-р сарын 21-ний өдрийн 09:02 цагт хүлээн авсан байна.

 Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Хатгал тосгон дахь 69 дүгээр анги, Хатгал тосгон дахь Цагдаагийн тасаг, Далайн захиргааны ажилтнууд “Toyota Allion” загварын суудлын автомашиныг нийт 3 цаг 16 минут ажиллаж татан гаргажээ..