Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Байгаль орчин
2025.08.22 17:43
380
Амралтын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно

Малчид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ:

23-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орж, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг дулаарна.

2025 оны 08-р сарын 22-ны 20 цагаас 2025 оны 08-р сарын 23-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутаг, Халх голын хөндийгөөр +12…+17 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +4…+9 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +16…+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +20...+22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +2…+4 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.

2025 оны 08-р сарын 24-нөөс 08-р сарын 28-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

24-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +16...+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна.