m.mn
түрүүлж мэдээлнэ
Боловсрол
2025.08.25 09:21
455
Zangia.mn хүний нөөцийн салбарын инновац болох “Advanced AI” технологио нэвтрүүллээ

 

 Хөдөлмөрийн зах зээлд технологийн шинэ шийдлүүдийг нэвтрүүлж 1,2 сая хэрэглэгчид, 10,000 гаруй компанийг нэгтгэж чадсан үндэсний компани Zangia.mn хиймэл оюун ухаанд тулгуурласан “Advanced AI” технологио нэвтрүүлж эхэллээ. Хиймэл оюун ухаанд тулгуурлан ажил олгогч болон ажил горилогч талуудын хэрэгцээ шаардлагыг хялбарчилж, хэрэглэгчдийн CV-д хийх мэргэжлийн үнэлгээний болон автоматжуулан ялгах, ангилах системийг ашиглан хамгийн тохиромжтой кандидатыг тодруулах, ажил горилогчдын баталгаажсан профайл, хийсэн төслүүдийг харах боломжийг ажил олгогч талд олгож байгаа бөгөөд ажил горилогч талд хэрэглэгчийн туршлага, ур чадвар, байршил, сонирхолд үндэслэн 5 гол боломжийг олгож байгаа юм.

Үүнд:

  • Таны байршилд хамгийн ойр ажлыг санал болгох Надад ойрцэс
  • CV-д тань үндэслэн оновчтой ажлуудыг санал болгох “AI Match” цэс
  • Ирээдүйн зорилго, ур чадварт тохирсон карьерын чиглэлийг тодорхойлох – “AI Карьер боломж” цэс
  • CV-г илүү оновчтой, мэргэжлийн болгох зөвлөмж - “AI CV зөвлөмж” цэс
  • “Миний тухай” хэсгийг AI-аар ухаалгаар бичүүлэх - “AI Summary” цэс

 

Хэрэглэгчид AI-аар CV-ээ үүсгүүлэх боломжтой бөгөөд хэрэглэгчдийн CV-д хиймэл оюун ухаанд тулгуурласан өгөгдлийн шинжилгээ хийж үр дүнд нь үндэслэсэн ажлын байруудыг санал болгохын зэрэгцээ цаашид чухам ямар ур чадваруудаа хөгжүүлбэл таны карьер төлөвлөлтийн менежментэд нийцтэй болохыг “AI карьер боломж” танд тооцоолж өгөх болно.

ZangiaAI төслийнхөө талаар төсөл санаачлагч Б.Түвшинтулга: “Дэлхий нийтээрээ чадварлаг боловсон хүчний төлөө өрсөлдөж буй энэ цаг үед ур чадвартай, өндөр бүтээмжтэй боловсон хүчнийг хувь хүний хөгжилд тулгуурлан бэлтгэх нь тухайн хүний хөгжилд төдийгүй компанийн ирээдүйд хийж буй том хөрөнгө оруулалт юм.

 Компанийнхаа хүний нөөцийг оновчтой бүрдүүлж, танай бизнест ямар ур чадварууд хэрэгтэйг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлъё гэвэл мэдлэг, ур чадвар, чадамжийн стандартад тулгуурласан хиймэл оюун ухаан, технологийн инновацыг ашиглах шаардлага бий болж байна. ZANGIA.MN Хөдөлмөрийн зах зээлийн хувьсан өөрчлөгдөж буй технологийн шийдлүүдийг харилцагч байгууллагууд болон хэрэглэгчдэд санал болгосоор ирсэн. Энэ удаа “Advanced AI” технологиор дамжуулан хиймэл оюун ухаанд суурилсан инновацыг санал болгож байна” гэлээ.

Технологийн хурдтай хөгжлийн эринд багийн үнэ цэнийг бүтээх нь хүний нөөцийн салбарын бас нэгэн зорилт болж буй. Монголын иргэн бүрд ажлын байр уриатай Zangia.mn-ий технологийн салбарын 15 жилийн туршлагатай хамт олон хүний нөөцийн салбарт түүчээлж цахим аюулгүй байдал, блокчейн технологийн шинэ инновациудыг хөгжүүлэн, шинэлэг бүтээгдэхүүн, олон улсын жишгийг тасралтгүй нэвтрүүлэхээр ажиллаж байна.