Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.08.25 13:05
272
Улсын хэмжээнд 78,189 хүүхэд ерөнхий боловсролын 1 дүгээр ангид элсэн суралцана
Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Улсын хэмжээнд хүн амын тоогоор 78 189 хүүхэд ерөнхий боловсролын 1 дүгээр ангид элсэн суралцана. Үүний 50.2 хувь буюу 39 247 хүүхэд нийслэлд, 49.8 хувь буюу 38 942 хүүхэд орон нутагт байна.
2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагийн байдлаар:
-Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 1 дүгээр ангид элсэх хүүхдийн бүртгэлийг сургуулийн элсэлтийн комисс 98.7 хувьтай хянаж баталгаажуулсан байна.
-Орон нутгийн хэмжээнд ерөнхий боловсролын 1 дүгээр ангид элсэх хүүхдийн бүртгэлийг сургуулийн элсэлтийн комисс 88.7 хувьтай хянаж баталгаажуулсан байна.